70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Монголын шүүгчдийн холбооны шинэ тэргүүнд тамгыг гардуулан өглөө.

 Монголын шүүгчдийн холбооны тэргүүнээр сонгогдсон Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригт баяр хүргэж, холбооны тамгыг гардуулан өглөө.

Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох ээлжит сонгууль амжилттай явагдаж, тооллогын комисс дүнгээ 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэгтгэн удирдах зөвлөлд танилцууллаа. Тэрээр Удирдах зөвлөлийн гишүүдийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар тооллогын комиссын “Сонгуулийн дүнгийн тухай” тогтоолыг үндэслэн санал өгсөн нийт шүүгч-гишүүдийн олонхийн санал авсан гишүүдийг холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдсоныг баталгаажуулан тогтоол гаргахаар шийдвэрлэв.

Тус холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Цэнд, гүйцэтгэх захирал М.Дамирансүрэн нар Монголын шүүгчдийн холбооны тэргүүнээр сонгогдсон Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригт Удирдах зөвлөлийн тогтоолыг танилцуулан, баяр хүргэж, улмаар холбооны тамгыг гардуулж өглөө.

Сэтгэгдэл бичих

Монголын шүүгчдийн холбооны шинэ тэргүүнд тамгыг гардуулан өглөө.