70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Мэдээлэл

н.Төгсөө зөвлөхтэй хийсэн уулзалтад Шүүгчдийн холбооны тэргүүн Ж.Оюунтунгалаг, гүйцэтгэх захирал Т.Туяа, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Магвансүрэн нар оролцов.

Уулзалтаар Судалгааны дэд хорооны ажлын хэсгээс хийх судалгааны материалд түшиглэн цаашид хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлэх талаар ярилцав.

Тус дэд хорооны гишүүн Н.Оюунтуяа, н.Ганболд, Т.Бадрах, Л.Энхбилэг, Ш.Оюунтуул, н.Мөнх-Эрдэнэ, А.Сарантуяа, Х.Энхзаяа, Н.Гэрэлтуяа, А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо, Д.Мөнхөө, Л.Болортуяа, Г.Ганбаатар нар 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 14 цагт хэлэлцүүлэгт оролцох тул ажлаа зохицуулна уу.

Дээрх шүүгч нар судалгааны материалд үндэслэн цаашид хийх ажлын талаар дүгнэлт гаргах ажиллагаанд оролцоно.

Уг ажилд нэр дурдсанаас бусад шүүгч нар оролцох нь нээлттэй. Цаашид ажлын хэсэгт орсон бусад шүүгч нарыг тодорхой хуваарийн дагуу арга зүйн хэлэлцүүлэг уулзалтад оролцуулах болно.

Монголын шүүгчдийн холбоо

Сэтгэгдэл бичих

Мэдээлэл