70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

НИЙТ ШҮҮГЧИЙН АНХДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОХТОЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу Ажлын хэсгээс Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар товлон зарласан.


Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д нийт шүүгчдээс бүрдсэн хуралдаан /“Нийт шүүгчийн чуулган”/ зохион байгуулагдахаар, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагааг биечлэн зохион байгуулж болно.” гэж заасны дагуу чуулганы үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ба хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд Нийт шүүгчийн чуулганд шүүгч биечлэн оролцох үүрэгтэй.   


Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.15-д “Нийт шүүгчийн чуулганд оролцогчид нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах бөгөөд санал хураалтыг цахим хэлбэрээр явуулж болно” гэж заасны дагуу тус чуулганд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй шүүгчийн хувьд цахимаар оролцож чуулганаар хэлэлцэж буй асуудлаар үг хэлэх, зөвхөн ил санал хураалтад оролцох боломжтой байна.


Харин Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүн, Тооллогын комиссын гишүүнийг сонгоход шүүгчийн өгсөн саналын нууцлалыг хадгалах техникийн боломжоос үүдэн нууц санал хураалтыг цахимаар явуулах боломжгүй тул шүүгч нууц санал хураалтад оролцохдоо зөвхөн биечлэн ирж, баталгаажсан саналын хуудсаар саналаа өгөх боломжтой болохыг мэдэгдье.   

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Сэтгэгдэл бичих

НИЙТ ШҮҮГЧИЙН АНХДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОХТОЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ