70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ОРХОН АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА

Монголын Шүүгчдийн холбооны Орхон аймаг дахь салбар хорооноос 2022 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөндөө “Хуульчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тус өдрийг угтан Орхон аймгийн хуулийн байгууллагуудын нэгдсэн “ХУУЛЬЧДЫН ӨДӨР” өдөрлөгийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн ач холбогдол нь хуулийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийг зөв таниулах, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх зорилготой ба зорилгодоо хүрч ажиллав.

Түүнчлэн, иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо аль байгууллагад хандаж хамгаалуулах талаар мэдээлж, гарын авлага тараан, энэ тухайгаа орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан явууллаа.

Оролцогч байгууллагууд: Орхон аймгийн Шүүхүүд болон шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатчдын зөвлөл зэрэг байгууллагууд оролцсон байна.

Мөн тус өдөрлөгөөр оролцогч 8 байгууллагуудын хуульчдын дунд спортын /волейбол, ширээний теннис, дартс/ 3 төрөлт тэмцээн зохион явуулж, “ТЭРГҮҮН” байрт Шүүх, “ДЭД” байрт “Прокурорын газар, “ГУТГААР” байрт Цагдаагийн газар тус тус шалгарч,“ӨРГӨМЖЛӨЛ” мөнгөн шагналаар шагнуулжээ.

Сэтгэгдэл бичих

ОРХОН АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА