70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Шүүгчдийн холбооны Салбар хороо Сүхбаатар сумын 8 багийн иргэдэд шүүхийн ойлголт, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай ойлголт, иргэний хэргийн шүүхэд хандах эрхийн талаарх мэдээллийг Шүүхийн тамгын газартай хамтран  хүргэжээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу  нийт шүүгчийн чуулган зохион байгуулагдах гэж байгаатай холбоотойгоор чуулган зохион байгуулах ажлын хэсэгт Монголын шүүгчдийн холбооны Сэлэнгэ салбар хорооноос Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуулийн хэрэгжилт, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа болон Шүүхийн ерөнхий Зөвлөлөөс гаргаж хэрэгжүүлж буй зарим журамд өөрчлөлт оруулах,  Шүүхийн хүний нөөц түүний бодлого, шүүхийн захиргааны ажилтыг тогтвортой ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай тохиолдолд зохих хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай, Сахилгын хорооны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түүний зохицуулалтад өөрчлөлт оруулах зэрэгт тодорхой саналыг хүргүүлсэн байна.

 

            Шүүгчдийн холбоо, АТГ-ын Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтын ажиллагааны хүрээнд хийсэн Авилгаас ангид байх, иргэд, олон нийт, шүүхийн ажилтнуудад чиглүүлсэн 7 төрлийн постерыг зохих газарт болон  иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор шүүхийн тамгын газрын сайтад болон шүүхийн иргэдэд үйлчлэх танхим, мэдээлэл лавлагаа, шүүгчийн туслахуудын өрөө зэрэгт байршуулж, зарим постерийг шүүгч нарын өрөөнд жаазлан  байршуулжээ.

Сэтгэгдэл бичих

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА