70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗҮЙ БУС ДАЙРАЛТ” СЭДЭВТ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

           2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ШЕЗ-ийн хурлын танхимд “Us Speaker” төслийн хүрээнд төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу “Шүүгчид олон нийттэй харилцахад тулгардаг сорилтууд”  цахим орчны зүй бус дайралтад шүүгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж буй мэдээ, мэдээлэлд холбогдох байгууллагуудын байр суурийг сонсох, хэрхэн ямар арга зарчимаар шийдвэрлэх талаар харилцан ярилцаж, нэгдмэл ойлголтод хүрэх, зочин шүүгчээс туршлага судлах, мэдээлэл солилцох чиглэлээр дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа.

       Уулзалтад Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, бүх шатны шүүгчдийн төлөөлөл, ШЕЗ-ийн гишүүд, ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, АТГ-ын мөрдөн шалгах болон соён гэгээрүүлэх хэлтэс, прокурорын газрын төлөөлөл, хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг нийт 30 гаруй хүн оролцов.

         Дугуй ширээний ярилцлагаар шүүхийн үйл ажиллагаа, шүүгчийн хараат бус, бие даасан байдлын талаар, шүүгчийн нэр төр, алдар хүндэд нөлөөлж буй асуудлын шалтгаан нөхцөл, хүчин зүйлс, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд үнэн зөв таниулахад тулгарч буй бэрхшээлийн талаар дугуй ширээний уулзалтад оролцогсод үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлэн зочин шүүгч Жэймс Эндрю Винны АНУ-ын шүүх байгууллагын онцлог, туршлагаас сонсож, харилцан санал бодлоо солилцсон үр дүнтэй уулзалтыг хийлээ.

 

Сэтгэгдэл бичих

“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗҮЙ БУС ДАЙРАЛТ” СЭДЭВТ ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ