ШЕЗ БОЛОН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГАА
Шүүхийн ерөнхий зөвлөлийн (ШЕЗ) дарга, гишүүд болон Монголын шүүгчдийн холбооны төлөөллүүд өнөөдөр (2026.04.27) ШЕЗ-ийн байранд ажил хэргийн уулзалт хийж, харилцан санал солилцлоо. Өмнөх уулзалтаар хэлэлцсэн “Шүүгчдийн эрүүл мэндийн даатгал”-ын гэрээг ирэх тавдугаар сард дүгнэхтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх үзлэгийн чанарыг сайжруулахаар тогтов. Шүүгчдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу ачаалал ихтэй дүүргийн шүүгчид болон олон жил ажилласан шүүгчдийг квотын […]