70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Нийт шүүгчдээс АТГ-тай хамтран хэрэгжүүлэх төсөлд санал авах цахим уулзалт болов

             

Шүүгчдийн холбоо нь нийт шүүгчдийн дунд цахим уулзалтыг зохион байгуулж, 2 асуудлыг хэлэлцэв.
           Шүүгчдийн холбоо   нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулах, шударга шүүхээр үйлчлүүлэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд чиглүүлсэн сурталчилгааны постерыг  АТГ-тай хамтран хийхээр төлөвлөсөн юм.
Цахим уулзалтаар постерын текстийг боловсруулах, оновчтой утга бүхий үг хэллэгийг сонгоход шүүгчдийн  саналыг авах, АНУ-ын төрийн департаментаас хэрэгжүүлж буй Speaker хөтөлбөрт Шүүгчдийн холбоо шалгарч, 10 сарын 02-оос 13-ны хооронд тус төсөл хэрэгжих болсон тул нийт шүүгчиддээ мэдээлэл хүргэх,  орон нутагт уулзалт, сургалт явуулах аймгийг сонгох санал солилцох  зорилготой цахим хурал хийлээ.
  Уулзалтаар   баннерын текстийг боловсруулах, оновчтой   утга бүхий үг хэллэгийг сонгоход шүүгчдийн  саналыг сонсож, салбар хороо бүр шүүгч нарынхаа саналыг авч, ирүүлэхээр болов.

Шүүгчдээс ирүүлэх баннерын текстийг боловсруулах ажлын хэсэг шүүгчдийн өөрсдийн саналаар уулзалтын үеэр байгуулагдав.

   УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр, холбооны Тэргүүн Ж.Оюунтунгалаг, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх, СБД-ийн  иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа, Сэлэнгэ аймаг дахь  сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Ц.Амаргэрэл нар ажлын хэсэгт орж ажиллахаар боллоо.

Нийт шүүгчдээс ирүүлсэн саналд үндэслэн “Постер” хийх ажлын багт орсон шүүгч нар тексийг боловсруулан, АТГ-тай хамтран ажиллах юм.

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих

Нийт шүүгчдээс АТГ-тай хамтран хэрэгжүүлэх төсөлд санал авах цахим уулзалт болов