Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 29-өөс 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд Нийслэлийн шүүхүүдийн дунд спортын өдөрлөгийг зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд Монголын Шүүгчдийн холбоо дэмжигч байгууллагаар оролцсон юм.
Нийслэлийн шүүхүүдийн дунд зохион байгуулдаг спортын уламжлалт энэ арга хэмжээнд олон жил дараалан мэргэжил нэгт нөхдөө манлайлан оролцож ирсэн шүүгч нартаа Шүүгчдийн холбооноос хүндэтгэл үзүүлэв.
*Спортлог шүүгч* арга хэмжээг Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч санаачилсан бөгөөд УДШ-ийн Иргэний танхимын шүүгч Н.Баярмаа Удирдах зөвлөлийн гишүүдээ төлөөлж, үг хэллээ.
Тус үйл ажиллагаанд Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул, Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгч Ц.Мөнхтулга, Удирдах зөвлөлийн гишүүн, БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг, холбооны гүйцэтгэх захирал М.Наранчимэг нар оролцон спортлог шүүгчиддээ хүндэтгэл үзүүлэв.