70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШҮҮГЧДИЙН ХОЛБОО, КАНАДЫН ШҮҮГЧ НАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

Өнөөдөр Шүүгчдийн холбооны УЗ-ийн гишүүд, шүүгч нарын төлөөлөл, Канадын холбооны шүүхийн шүүгч нар,  ШЕЗ,  ШСХ-ны  хамтарсан уулзалтыг хийлээ.

Шүүгчдийн холбооны Тэргүүн Ж.Оюунтунгалаг, УЗ-ийн гишүүн Н.Баярмаа, Г.Ганбаатар, З.Ганзориг, Н.Одонтуул, Ц.Мөнхтулга, Ц.Эрдэнэчимэг, гүйцэтгэх захирал М.Наранчимэг, эрх зүйч туслах Б.Энхмаргад болон шүүгч Н.Оюунтуяа,Ш.Оюунтуул, Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг, Д.Батцэцэг, Ц.Мөнх-Эрдэнэ, ШЕЗ-ийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Л.Энхбилэг, ШСХ-ны гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож, Канад улсын Альберта мужийн Хааны Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хатагтай Мэри Моро, Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ноён Марк Ричард, Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын Олон улсын хөтөлбөр хариуцсан дарга Ноён Олег Шаков , Монголд суугаа Канадын ЭСЯ-ны албаны дарга Кирил Иорданов, төслийн мэргэжилтэн Б.Оюунбилэг зэрэг 30 орчим хүн уулзалтад оролцов.

 

“Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг ШЕЗ, ШСХ Канадын Засгийн газрын санхүүжилтээр өнгөрсөн 2022 онд хэрэгжүүлсэн юм.  Энэхүү төслийн 2 дахь шатанд  Канадын шүүгч нарын туршлагаар “Ёс зүйн Зөвлөх хороо”-г байгуулах боломжийг судлан, шүүгчдийн сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг Шүүгчдийн холбоог түшиглэн хэрэгжүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцлоо.

 “Ёс зүйн зөвлөх хороо” нь шүүгч ёс зүйн алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх  зорилгоор шүүгч өөрөө шүүгчдээ зөвлөн туслах, зөвлөмж гаргах үүрэг бүхий шүүгчдээс бүрдсэн багийн хэлбэрээр зохион байгуулагддаг байна. Энэхүү шүүгчдийн бүрэлдэхүүн нь сайн дурын шинжтэй байдаг тул хороо, зөвлөл, баг гэсэн аль ч нэршлийг хэрэглэж болох аж.  

 

Шүүгчдийн холбоо сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

 

 

Сэтгэгдэл бичих

ШҮҮГЧДИЙН ХОЛБОО, КАНАДЫН ШҮҮГЧ НАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ