70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Булган аймаг дахь Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа болон тус шүүхийн шүүн таслах ажиллагааны онцлогийг ахлах ангийн сурагчдад таниулах ажлыг Монголын Шүүгчдийн холбооны Булган аймаг дахь салбар хороо, Тамгын газартайгаа хамтран  шүүхийн байрандаа зохион байгуулсан байна.

Тус үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн нийт сурагчид хамрагдлаа гэж Салбар хороо мэдээллээ. 

Сурагчдад шүүх хуралдааны танхимууд, хүүхдийн өрөө, угтах хэсэг зэрэг шүүхийн байрыг танилцуулсан нь сурагчдыг шүүхийн үйл ажиллагааны онцлогийг ойлгоход ихээхэн хувь нэмэртээ болжээ.

Тус үйл ажиллагаанд Шүүхийн Тамгын газрын дарга П.Хишигдаваа, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Ангирмаа нар шүүхийн үйл ажиллагааг танилцуулж, Булган аймаг дахь ЗХАШ-ны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, Булган аймаг дахь СДЭХАШ-ны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл, Булган аймаг дахь СДИХАШ-ны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг нар шүүн таслах ажиллагааны онцлог, сурагчдын сонирхсон асуусан асуултад нээлттэй хариулж, харилцан яриа өрнүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих

БУЛГАН АЙМАГ ДАХЬ ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ САЛБАР ХОРООНООС МЭДЭЭЛЖ БАЙНА