70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Шүүгчийн ёс зүй, шүүгчийн сэтгэл зүй сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэв

                 Өнөөдөр Хангарди ордоны 4 давхарт Шүүгчдийн холбоо санаачлан АНУ-ын Spurlock Judicial Fund байгууллагатай хамтран 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Шүүгчийн ёс зүй, шүүгчийн сэтгэл зүй сэдэвт хэлэлцүүлгийг бүх шатны шүүгчид танхим болон цахимаар оролцуулан зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийг УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын шүүгч, Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаатар нээж, УДШ-ийн Иргэний хэргийн танхимын Тэргүүн, шүүгч Г.Алтанчимэг, УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн нар тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллав.
БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул “Шүүгчийн ёс зүйн зарчим, Монгол Улсын шүүхийн туршлага” сэдвээр, Техас мужийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Michelle Slaughter “Шүүгчийн ёс зүй АНУ-ын шүүхэд” АНУ-ын шүүхийн тогтолцоо шүүхийн хараат бус байдлыг хангах, Техас мужийн Шүүгчийн ёс зүйн дүрмийг Миссори мужийн шүүхийн томилгооны тогтолцоотой харьцуулах нь”, “Шүүгчийн ажлын стресс, стресс тайлах арга туршлага” сэдвээр, Техас мужийн анхан шатны шүүхийн шүүгч, профессор Judge Matthew Wright “Шүүгчийн сэтгэл зүй, шүүгч сэтгэл хөдлөлөө удирдах нь” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогч шүүгчидтэй харилцан хэлэлцүүлэг өрнүүлэв.
Профессор Judge Matthew Wright “Шүүгчийн сэтгэл зүй, шүүгч сэтгэл хөдлөлөө удирдах нь” сэдвээр тавьсан илтгэлийн чиглүүлэгчээр УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн, “Шүүгчийн ажлын стресс, стресс тайлах арга туршлага” сэдвийн чиглүүлэгчээр УДШ-ийн Иргэний хэргийн танхимын Тэргүүн, шүүгч Г.Алтанчимэг ажиллалаа.
Тус хэлэлцүүлэгт танхимаар 30 гаруй, цахимаар 50 гаруй шүүгч оролцож байна.
                                       Шүүгчдийн холбоо Ажлын алба

Сэтгэгдэл бичих

Шүүгчийн ёс зүй, шүүгчийн сэтгэл зүй сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэв