70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Мэдэээлэл

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр боллоо. Хуралдааныг тэргүүн Д.Батбаатар даргалж, удирдах зөвлөлийн гишүүн З.Ганзориг, Г.Ганбаатар, Н.Одонтуул, Ц.Эрдэнэчимэг, Л.Эрдэнэбат нар танхимаар, Ц.Мөнхтулга цахимаар оролцов.

Тус хуралдаанаар Шүүгчдийн холбооны ээлжит Их хурлаар хэлэлцэх асуудал, Их хурлын дэг болон МШХ-ны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэж, Удирдах зөвлөлийн 2023-2025 онд хийсэн ажлын тайланг нийт гишүүдэд урьдчилан танилцуулахыг ажлын албанд даалгав. /online group chat гэх мэт./ 

Мөн Канад улсаас хэрэгжүүлэх “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төсөл болон МШХ санамж бичиг байгуулах хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тэргүүн Д.Батбаатар танилцуулав.

Түүнчлэн Удирдах зөвлөлийн гишүүдийн боловсруулсан дараах журмын төслүүдтэй танилцан төслийг нийт гишүүдэд танилцуулж саналыг авсаны дараа дахин хэлэлцэхээр тогтов. Үүнд:  

– Гишүүдийн нэгдсэн бүртгэлийн журам

-Гишүүний татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журам

-Салбар хороодыг шагнах, урамшуулах журам

– Нийт гишүүдийн хурлыг цахимаар зохион байгуулах журам зэрэг болно.

Сэтгэгдэл бичих

Мэдэээлэл