Нэг. Нийтлэл үндэслэл
1.2. “….Хангарьд ордон, 4 давхар, 404…” гэснийг “Улсын Дээд шүүхийн ордон, 7 давхар, 709 тоот” гэж,
Дөрөв. Холбооны Их хурал
4.2, 4.10-г нэгтгэж, өөрчлөн найруулах
”…хуралдуулна.” гэсний дараа:
“Холбооны тэргүүн Их хурлыг даргалах ба хуралдааны нарийн бичгийн дарга болон дэгийг Их хурлаар батламжлуулна.” гэж нэмэх
4.4 ба 4.6-г нэгтгэж, өөрчлөн найруулна.
“Их хуралд Холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал, Хяналтын зөвлөлийн гишүүд оролцох бөгөөд салбар хороо бүрээс оролцох гишүүдийн тоо нь тухайн салбар хорооны гишүүдийн 3/1-ээс доошгүй байхаар тооцож Удирдах зөвлөл тогтооно.” гэснийг:
“Холбооны Их Хурал нийт гишүүдийн олонх оролцсоноор хүчинтэйд тооцогдох бөгөөд бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралд оролцогчдын олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана.” гэж.
4.5.8. “Дүрэмд заасан бусад бүрэн эрх зэрэг болно.” гэснийг
“Удирдах зөвлөлөөс Их хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал” гэж өөрчлөх
4.7.Нэмэлт оруулах /дугаарууд өөрчлөгдөх/
Нэмэлт: “Холбооны гишүүн Тэргүүн болон удирдах зөвлөлийн гишүүнд нэгэн зэрэг нэр дэвшихгүй бөгөөд аль нэгийг сонгож нэрээ дэвшүүлнэ.”
4.8. ”Удирдах зөвлөл…” гэсний өмнө нь ”Тэргүүн,…” гэж нэмэх
4.10.-н хуучин зохицуулалтыг 4.2-т нэгтгэсэн, харин шинээр дараах зохицуулалтыг нэмэлтээр оруулах:
“Сонгуулийг нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр явуулах бөгөөд нэр дэвших, сонгуулийг зохион байгуулж, явуулахтай холбогдсон журмыг удирдах зөвлөл батална.”
Тав. Холбооны удирдах зөвлөл
5.3. “Тэргүүн болон удирдах зөвлөлийн гишүүдийг 2 жилийн хугацаагаар сонгох ба улираан сонгож болно.“ гэж өөрчлөн найруулах
5.6.”…түүний...” гэснийг хасах
5.8. /Нэмэлт өөрчлөлт/
Дараах тохиолдолд удирдах зөвлөлийн гишүүний нөхөн сонгуулийг явуулна.
5.8.1. Чөлөөлөгдөх хүсэлт гаргасан,
5.8.2. Өөр шатны шүүхэд болон бусад албан тушаалд томилогдсон, сонгогдсон зэрэг шалтгаанаар энэ дүрмийн 5.2-д заасан шүүхийг төлөөлөх боломжгүй болсон,
5.8.3. Холбооны гишүүнчлэлээс татгалзсан эсхүл гишүүнчлэл нь дуусгавар болсон
5.10. Нэмэлт өөрчлөлт: “…батална.” гэснийг”…баталж, биелэлтэд хяналт тавина.”
Долоо. Холбооны хяналтын зөвлөл
7.5. “…гурван жилийн…” гэснийг “…дөрвөн /4/ жилийн…” гэж өөрчлөх
Найм. Холбооны салбар хороо
Өөрчлөлт:
8.1. Холбоо нь дараах салбар хороодтой байна.
8.1.1. Улсын дээд шүүхийн салбар хороо,
8.1.2. Шүүн таслан ажиллагааны дагнасан төрөл, байршил, нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу байгуулагдсан Нийслэл дэх шүүх бүр салбар хороотой байна. Нэг аймаг дахь бүх шатны шүүхүүд нь нэгдмэл нэг салбар хороотой байх ба аймгийн төвөөс өөр газар байршилтай шүүхүүдийн хувьд тусдаа салбар хорооны зохион байгуулалттай байж болно.
Арав. Гишүүнчлэл
10.3.9. /Нэмэлт/: Холбооны дүрэм, үйл ажиллагааны үндсэн чиглэлд хамаарах асуудлаар Удирдах зөвлөлд санал гаргах
10.7. “Нэмэлт: ”…танилцуулна.” гэсний дараа
“Хэрэв гишүүний татварыг 1 жилээс дээш хугацаагаар төлөөгүй бол татварын өрийг төлж дуустал тухайн гишүүн Холбооны удирдах байгууллагад сонгогдох, аливаа асуудлаар санал өгөх эрхээ алдана.”
Удирдах зөвлөл, ажлын хэсэг