70114100

99081135

94719111

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

“ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРД” (EJAM) ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХОРООНЫ III ХУРАЛ БОЛЛОО

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хэрэгжүүлэх хорооны ээлжит хурал 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны байрны сургалтын танхимд боллоо. Шүүхийн байгууллагууд Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын комиссарын газартай хамтран Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

      Ээлжит хурлыг төслийн удирдагч С.Билгүүн удирдан явуулж, 2026 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан гол арга хэмжээ болон үйл ажиллагааг танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв. Энэ үеэр хорооны гишүүд хэрэгжилтийн үр дүн, ач холбогдол, шаардлагатай дэмжлэгийн талаар байр сууриа илэрхийлэв.

“Оюуны-Инноваци” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Төрболд Монголын ахмадын холбоо ТББ, Монфемнет үндэсний сүлжээ ТББ, Бодлогод залуусын хяналт ТББ, Judilagy ТББ, Хөөрхөн зүрх ТББ,  Баруун бүсийн хөгжлийн төв ТББ, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ-ууд хамтран хийсэн “Шударга ёсны хүртээмж” шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилтэд тулгарч буй саад бэрхшээлийн талаарх судалгааны урьдчилсан үр дүнгээр илэрч буй хүндрэл, тулгамдсан асуудал болон зөвлөмжийн чиглэлүүдийг, Шүүхийн сахилгын хорооны Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга М.Алтаншагай төслийн эхний ажлуудын нэг бүх шатны шүүгчдээс авах Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны талаарх судалгааны төслийг, Монголын Шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Туяа Холбооны олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн чадавхыг бэхжүүлэх зорилтот үйл ажиллагааны хүрээнд ажиллах мэдээлэл, харилцааны зөвлөхийн ажлын даалгаврын төслийг тус тус танилцуулж, оролцогчдоор хэлэлцүүлэв.

Өнөөдрийн хуралд  төслийн удирдагч С.Билгүүн, төслийн зохицуулагч Ч.Чинхүслэн, ШЕЗ-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга М.Мөнхбат, ахлах референт Б.Сугармаа, Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга М.Алтаншагай, Шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Туяа, Шүүхийн академийн сургалтын төвийн дарга Г.Халиунаа, Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал, “Оюуны инноваци” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд, Шүүгчдийн холбооны хэвлэл мэдээллийн ажилтан М.Наранчимэг, Сахилгын хорооны хэвлэл мэдээллийн ажилтан Ичинхорлоо нар оролцов.

Хурлын төгсгөлд 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд дараагийн хуралдааныг зохион байгуулахаар тогтов. Хурал уламжлалын дагуу, оролцогчдын санал бодлыг цаашдын үйл ажиллагааны төлөвлөлтөд тусгахаар боллоо.

                                                              Ажлын алба

Сэтгэгдэл бичих

“ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРД” (EJAM) ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХОРООНЫ III ХУРАЛ БОЛЛОО