Холбооноос зохион байгуулж байгаа мэдээ, мэдээллийг Баянхонгор аймаг дахь МШХ-ны салбар хороо facebook хаяг болон Баянхонгор аймгийн шүүх чат, мөн биечлэн шүүгч нарт хүргэж ажиллаж байгаа ба 2025 оны 4 сард зохион байгуулсан эрүүл мэндийн үзлэгт шүүгч нараас судалгаа авч хамруулсан. МШХ, Шихихутаг сургуультай хамтарсан “Багш -шүүгч” төслийн хүрээнд тус шүүхийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Б.Болор-Эрдэнэ, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа нар хамгардаж багшлах эрхийн гэрчилгээ авсан. Холбооноос зохион байгуулсан салбар хороодыг хамруулсан цахим хуралд тухай бүр оролцож, мэдээллийг шүүгч нарт хүргэж ажиллаж байна. Холбоогоор дамжуулан эрүүл мэндийн шалтгаантай шүүгч нарт хандив, тусламж үзүүллээ.
МШХ-ны Баянхонгор аймаг дахь салбар, тус шүүхийн Залуучуудын зөвлөлтэй хамтран “Бидний ажлын байр-Бидний ногоон орчин” уриатай нэг сарын аяныг санаачилан зохион байгуулж, шүүхийн гаднах талбайд 100ш хайлаас, 2ш монос, 6ш буйлс, 2ш үрэл, 3ш паркийн сарнай, 6ш тэхийн шээг, цэцгийн мандалд 10ш хун цэцэг, 10ш алаг нүдэн цэцэг, 12ш астра цэцэг тарьж ногоон байгууламж бий болгов. Шүүгч, ажилтнуудын дунд “Нэг ажилтан нэг цэцэг” уриалга гаргаж, шүүхийн угтах хэсэг, шүүх хуралдааны 2 танхим, зөвлөлдөх тасалгаа зэрэгт байрлуулан зураг, видеогоор дүрсжүүлэн цахим сүлжээнд түгээсэн хэмээн салбар хорооноос мэдээллээ.


