

Өсвөр насныхны холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, түүнд нөлөөлж буй хүчин зүйл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж хамтран ажилаллаа.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйлдэгдсэн өсвөр насныхан холбогдсон болон хохирсон гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, улмаар бууруулах арга замыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа хамтран гаргах зорилгоор тус шүүхийн Тамгын газар, МШХолбооны салбар хороо тус тус санаачлан, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй (2025.04.02) хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан, МУ-д ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд, хүүхэд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, 17 сумын Хамтарсан багийн төлөөлөл, аймгийн хэмжээний 57 багийн Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид оролцлоо.
Холбооноос зохион байгуулж буй мэдээлэлийг хүлээн авч улмаар салбар холбооны шүүгч гишүүдэд тухай бүрт мэдээллийг танилцуулж, зохион байгуулсан цахим хуралдаанд оролцож, салбар хорооноос хийсэн ажлын талаар товч мэдээллийг тухай бүр холбооны мэйлаар хүргүүлж ажиллалаа.
Шүүгчдийн холбооноос зохион байгуулсан Англи хэлний сургалтад тус салбар хорооны шүүгч гишүүдээс Б.Баярсайхан, Ц.Амаргэрэл, Г.Давааренчин нар хамрагдсан, мөн холбооноос зохион байгуулсан эрүүл мэндийн үзлэгт шүүгч гишүүдийг хамруулах ажлыг зохион байгуулав. Холбооны гишүүний эмчилгээний төлбөрт тодорхой тусламж үзүүлсэн.
Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газартай хамтран МШХ-ны салбар хорооны гишүүд залуучуудын санаачлагаар хуурайшилтын улмаас Сэлэнгэ аймгийн хэмжээнд үүсээд байгаа ой хээрийн түймрийн голомтод сэтгэлийн хандив өргөж, түймрийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Хондын булаг рашааны ойр орчимд гарсан түймрийн гололмтонд 2025 оны 06 сарын 25-ны 22 цагаас эхлэн Шүүхийн тамгын газрын захиргааны ажилчид ажилласан байна.
Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шүүгч нар Тамгын газрын албан хаагч нар нь бусдын амь насыг аврах үйлсийг дэмжин 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Цус сэлбэлтийн төвд яаралтай цусны нөөц хангах ажилд нь хамтран ажиллаж шүүхийн албан хаагч нар бусдын төлөө гэсэн сайн үйлсэд гар бие оролцох боломжтой болж цусаа бэлэглэлээ хэмээн Салбар хороо мэдээллээ.

Ажлын алба