70114100

99081135

94719111

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Ёс зүйн дэд хороо”, Шүүгчдийн Холбооны салбар хороо хамтран 2025 оны 09 сарын 05-нд “Ёс зүй” болон “Төрийн захиргааны болон үйлчилгээний ажилтны хувцаслалт”сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.  

Сургалтыг Ёс зүйн дэд хорооны дарга Б.Болормаа, гишүүн А.Алтансугар, шүүгч Р.Баярхүү нар удирдан явууллаа. зохион байгуулж шүүхийн ажилтны ёс зүй, түүний хэм хэмжээ, нийтлэг шаардлага, зарчим, мөн ёс зүйн хариуцлага, хориглох заалт, мөн ажлын байранд зохистой хувцаслах, хувцаслалтад тавих ерөнхий шаардлага зэргийг танилцуулж ажиллалаа. Сэлэнгэ аймгийн салбар хороо нь Шүүгчдийн Холбооноос зохион байгуулж буй сургалтуудад гишүүдээ идэвхтэй оролцуулж, холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар тухай бүрт нь гишүүддээ цаг алдалгүй хүргэж ирлээ.

            Шүүгчдийн Холбооноос санаачлан  иргэдэд эрх зүйн мэдээлэл хүргэх зорилготой “Ярьж буй хууль“ нэвтрүүлгийг тухайн шүүхийн Тамгын газрын сайтад тодорхой давтамжтайгаар  байршуулсан ба Орон нутгийн  Цахим Сэлэнгэ TV болон Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шүүхийн тамгын газрын сайтад байршуулж  нэвтрүүлгийг иргэдэд хүргэх талаар хамтран ажиллахаар  боллоо.

Ажлын алба

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА