70114100

99081135

94719111

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ДЭД ХОРООНЫ ГИШҮҮД ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖЛАА ТӨЛӨВЛӨЛӨӨ

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд Монголын Шүүгчдийн холбооны Олон нийттэй харилцах дэд хорооны гишүүн шүүгчдийг чадавхжуулах төсөл хэрэгжиж эхэллээ. Үүнтэй холбогдуулан 2026 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр тус дэд хорооны гишүүд танхим, цахим хосолсон хэлбэрээр уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад Олон нийттэй харилцах дэд хорооны гишүүн П.Соёл-Эрдэнэ, Ц.Оюунбилэг, Т.Ариунболд, Г.Урангуа, Ц.Мөнхтулга, Г.Ганбаатар, З.Ганзориг, төслийн зохицуулагч С.Билгүүн, Шүүгчдийн холбооны Ажлын албаны гүйцэтгэх захирал Т.Туяа, Олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн ажилтан М.Наранчимэг нар танхимаар оролцсон бол Б.Сугиржав, Д.Мөнхбүрэн, Б.Отгонсүрэн, Б.Раушан, Н.Батчимэг нар цахимаар оролцов.

Уулзалтын үеэр “Мэдээлэл харилцааны зөвлөх”-өөр сонгогдсон Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулах сургалтын хөтөлбөрт тусгах сэдвүүдийн талаар санал солилцож, “Ярьж буй хууль” нэвтрүүлгийг олон нийтэд илүү үр дүнтэй хүргэх арга, хэлбэрийг боловсруулах, цаашид шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлын талаарх олон нийтийн ойлголт, нэр хүндийг нэмэгдүүлэх, шүүхийн талаарх сөрөг мэдээлэлд хэрхэн мэргэжлийн түвшинд хариу арга хэмжээ авах талаар хамтран ажиллаж практикт хэрэгжүүлэх төлөвлөлт гаргаж, гишүүдэд хуваарилж өглөө.

Уулзалтын төгсгөлд Олон нийттэй харилцах дэд хорооны ахлагчаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч П.Соёл-Эрдэнийг сонгов.

 

Ажлын алба, ОНХ дэд хороо

Сэтгэгдэл бичих

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ДЭД ХОРООНЫ ГИШҮҮД ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖЛАА ТӨЛӨВЛӨЛӨӨ