
Монголын шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2025.12.23-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан Сонгууль зохион байгуулах комисс нь Удирдах зөвлөлийн 5 гишүүний сул орон тоог нөхөх сонгуулийг тогтоосон цаглабарын дагуу зохион байгуулж, дүнг нэгтгэн гаргав.
Санал хураалтад нийт 518 гишүүн шүүгчийн 409 нь оролцсон тул сонгуулийг хүчинтэйд тооцсон бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ, шүүгч Х.Энхзаяа, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал нар олонхын санал авсан болно.

Комисс гаргасан тогтоолоо Удирдах зөвлөлд хүргүүлж, сонгуулийн үр дүнг нийт салбар хороо, гишүүдэд мэдээлэхээр тогтов.
Ажлын алба, Сонгуулийн Комисс