70114100

99081135

94719111

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШҮҮГЧИД ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ УР ЧАДВАРТ СУРАЛЦЛАА

“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд Монголын Шүүгчдийн Холбоо (МШХ)-ны гишүүн шүүгчид болон Нийслэл дэх шүүхийн Тамгын газрын Олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийг хамруулсан “Хэвлэл мэдээлэл болон олон нийттэй харилцах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх” сургалт өнөөдөр (2026.02.26) Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгууллаа.

Шүүх эрх мэдлийн байгууллагын ил тод байдлыг хангаж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд шүүгчдийн олон нийттэй харилцах ур чадвар нэн чухал болохыг сургалтын нээлтийн үеэр онцолсон юм.

Сургалтаар:

  • Шүүхийн шийдвэрийг хиймэл оюун ухаан (AI) ашиглан олон нийтэд ойлгомжтой хэвлэлийн мэдээ болгон хялбаршуулах, сошиал орчинд зориулж богино хэмжээний бичлэг (REEL) бэлтгэх арга зүй.
  •  Хямралын үеийн харилцаа: Цахим орчинд тархаж буй шүүхийн үйл ажиллагаатай холбоотой ташаа болон сөрөг мэдээлэл, ялангуяа инфлюнсерүүдтэй холбоотой хямрал үүссэн үед хэрхэн зөв хариу арга хэмжээ авах тактик.
  • Ойлгомжтой тайлбар ба хандлага: Хуулийн хүнд, нийлмэл нэр томьёог иргэдэд энгийнээр тайлбарлан ярилцлага өгөх ур чадвар болон жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл бэлтгэх зэрэг онцлох сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгож, дадлага ажил хийсэн юм.

Шүүгчдийн мэдээлэл харилцааны чадавхыг орчин үеийн технологи, чиг хандлагатай хослуулан хөгжүүлж буй энэхүү сургалт нь хууль эрх зүйн үнэн зөв, ойлгомжтой мэдээллийг нийгэмд түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой юм.

Тус сургалтыг МШХ-ны Олон нийттэй харилцах дэд хорооны ахлагч, Улсын Дээд Шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ, төслийн удирдагч С.Билгүүн болон Хэвлэлийн хүрээлэнгийн багш, МУИС-ийн доктор, профессоруудын баг хамтран амжилттай чиглүүллээ.

МШХ-НЫ АЖЛЫН АЛБА

ШҮҮГЧИД ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ УР ЧАДВАРТ СУРАЛЦЛАА