70114100

99081135

94719111

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХБНГУ-ЫН ШҮҮГЧИДТЭЙ ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДЛААР ТУРШЛАГА СОЛИЛЦОВ

Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн (Твиннинг) төслийн хүрээнд өчигдөр буюу 6 дугаар сарын 16-ны мягмар гарагт Улсын дээд шүүхийн байранд Шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй  ажил хэрэгч уулзалт хийлээ.

Төслийн богино хугацааны зөвлөх, ХБНГУ-ын шүүгч Арно Лоренц Филипп Поннат, шүүгч Хайке Хуммельмайер нар Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл болон Ажлын албаныхантай уулзаж, “Шүүгчийн ёс зүй” сэдвээр өргөн хүрээнд туршлага солилцов.

Уулзалтын эхэнд талууд Монгол Улсад өдгөө дагаж мөрдөж буй шүүгчийн ёс зүйн дүрэм болон Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн хэрэгжилт, тулгарч буй асуудлуудын талаар харилцан санал хуваалцлаа.

Энэ үеэр Монголын шүүгчдийн төлөөлөл олон улсын сайн туршлагыг дотоодын хөрсөнд буулгахдаа манай улсын ахуй байдал, нийгмийн сэтгэл зүй, ёс суртахууны нөхцөл байдалтай уялдуулан хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Удирдах зөвлөлийн гишүүд хэлэхдээ: “Хуульд заасан сахилгын шийтгэл, хариуцлагаас илүүтэй шүүгчийн дотоод ухамсар, ёс зүйн эрмэлзэл хамгийн чухал. Шүүгч бүрийн дагаж мөрдөх ёс зүйн нэгдсэн стандарттай болох асуудлыг Нийт шүүгчийн чуулганаар нэгэнт хүлээн зөвшөөрч, дэмжсэн” хэмээн онцоллоо.

Европын холбооны зөвлөхүүд манай улсад шинээр томилогдсон шүүгчдийн ёс зүйн төлөвшилд хэрхэн анхаардаг, тэднийг дадлагажуулах болон ёс зүйн чиглэлээр тусгайлсан сургалтын хөтөлбөр байдаг эсэхийг сонирхож, ХБНГУ-ын шүүх эрх мэдлийн салбарын дэвшилтэт туршлагаасаа хуваалцав.

Уулзалтын төгсгөлд талууд шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, шүүгчийн хараат бус, ёс зүйтэй байдлыг бэхжүүлэхэд цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн, ажил хэрэгч уулзалт боллоо.

Уулзалтад Удирдах зөвлөлийн гишүүн Б.Адъяасүрэн, Д.Батцэцэг, Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгчийн ёс зүйн хорооны гишүүн Н.Оюунтуяа, гүйцэтгэх захирал Т.Туяа, хэвлэлийн ажилтан-туслах М.Наранчимэг нар оролцсон юм.

                                                                                                                     Эх сурвалж: ШҮҮГЧДИЙН ХОЛБОО

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХБНГУ-ЫН ШҮҮГЧИДТЭЙ ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДЛААР ТУРШЛАГА СОЛИЛЦОВ