70114100

99081135

94719111

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИЦУУЛАГЧ АВНА

АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ:

Зохицуулагч нь зохион байгуулах чадвартай, жижиг зүйлд анхаарал хандуулдаг, ажлын хуваарь гаргаж, түүнийг мөрдөн ажиллах чадвартай байх шаардлагатай. Мөн уян хатан байж, хөтөлбөрийн үйл ажиллагааны талаарх Монгол болон АНУ-ын оролцогчдын соёлын ялгаатай хүлээлтийг харгалзан зохицуулах чадвартай байна.

Ажлын хүрээнд утсаар ярих, цахим шуудангаар харилцах, нийгмийн сүлжээний үйл ажиллагааг зохицуулах, аялал, зорчих ажлыг зохион байгуулах, оролцогчид болон түншүүдтэй зөвлөлдөх зэрэг захиргааны ажил гүйцэтгэх чадвартай байна.

Тус ажлын байрны үндсэн зорилго нь арга хэмжээ, аялал зохион байгуулна.

      Зохицуулагч нь зөвхөн Монголын шүүгчидтэй ажиллах бөгөөд дээрх ажлуудыг АНУ-ын зохицуулагчтай хамтран, Монголын шүүгчдийн холбооны төслийн захирал болон АНУ-ын төслийн захирал, Бэйлорын их сургуулийн үндсэн судлаач нарын удирдлага дор ажиллана.

Тавигдах шаардлага

  • Англи хэлнээс Монгол хэл рүү харилцан орчуулга хийх чадвартай байх бөгөөд шаардлагатай үед мэргэжлийн өндөр түвшний орчуулагчийн дэмжлэг авна.

Монголын шүүхийн хөтөлбөрийн зохицуулагчийн үүрэг

  • Гүйцэтгэх шаардлагатай бүх ажлын жагсаалтыг гаргах.
  • Нөөцийг хуваарилах.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг хянах.
  • Үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр сурталчлахад дэмжлэг үзүүлэх, нийгмийн сүлжээний хуудас, бүртгэлийг хөтлөх.
  • Хөтөлбөрийн үйл ажиллагааг үнэлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Саатал, зөрүү, алдааг хянаж, зохих арга хэмжээ авах.
  • Өдөр тутмын ажлын явцыг сайжруулах.
  • Шинэ мэдээлэл гарсан тухай бүрд мэдээллийг шинэчлэх.
  • Бусад түнш, их сургууль, хэлтэс, нэгжтэй хамтран нийтлэг зорилго тодорхойлох.
  • Оролцогчид, түншүүд, үйлчилгээ үзүүлэгчидтэй харилцааг хадгалж, хөгжүүлэх.
  • Ажлын хуваарь болон дэлгэрэнгүй цагалбар гаргах.
  • Олон ажлыг зэрэг зохион байгуулах.
  • Материал захиалах, хүргэлтийн явцыг хянах, тайлагнах.
  • Оролцогчид болон нийлүүлэгчидтэй уулзаж, ажлын хугацааг тохирох.
  • Нийлүүлэгчдийн гэрээг хянах.
  • Ирж буй бүтээгдэхүүн, материалыг хянах.
  • Багийн гишүүдтэй хамтран ажиллах арга хэмжээний зорилгыг тодорхойлж, түүнд хүрэх стратегийг төлөвлөх.
  • Ажлын үйл явцтай холбоотой асуултад хариу өгч, тайлбарлах.
  • Ажлын үйл явцыг сайжруулах, арга замын талаар зөвлөгөө өгөх.
  • Шаардлагатай үед сайн дурын ажилтнуудын ажил, үүрэг хуваарилах.
  • Тусгай төслүүдийг удирдан зохион байгуулах.
  • Хөтөлбөрийн оролцогчдын аялал болон зорчих ажлыг зохион байгуулах.
  • Албан хэрэгцээний хангамжийн материал захиалах, үлдэгдлийг шалгах, захиалсан барааг хүлээн авах.

Бүрдүүлэх материал

Та дараах материалыг бүрдүүлэн бидэнд ирүүлнэ үү:

📄 Ажилд орохыг хүссэн анкет / Танилцуулга (CV)

💼 Ажилласан байдлын тодорхойлолт, холбогдох мэдээлэл

🎓 Мэргэжлийн дипломын хуулбар

📞 Холбоо барих утасны дугаар

📧 И-мэйл хаяг: contact@judge.mn

🏛️ Байгууллага: Монголын Шүүгчдийн Холбоо

эх сурвалж: МШХ, АЖЛЫН АЛБА

ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИЦУУЛАГЧ АВНА