70114100

99081135

94719111

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АХМАДЫН ДЭД ХОРООНООС ШҮҮГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын Шүүгчдийн Холбооны Ахмадын дэд хорооны гишүүн шүүгчид өнөөдөр (2026.10.22) Улсын дээд шүүхийн (УДШ) сургалтын 407 тоот танхимд “Туршлагын үнэ цэн, нөлөөллийн хүч” сэдэвт сургалтад хамрагдлаа. Тус сургалтыг “Дэйл Карнеги” олон улсын байгууллагын сургагч багш Н.Хаш-Эрдэнэ чиглүүлэн явуулсан юм.

Сургалт нь оролцогчдын харилцан яриа, нээлттэй хэлэлцүүлэг дээр суурилснаараа онцлог байв. Шүүгчид насан туршдаа хуримтлуулсан мэдлэг, ур чадвараараа бусдад хэрхэн тусалж, өөртөө болон нийгэмд үнэ цэн бүтээх боломжтойг хэлэлцлээ. Мөн хүний хандлага, мэдлэг, дадлагад суурилж, хувь хүний хөгжлийн циклийг хэрхэн тодорхойлдог талаар санал бодлоо солилцон, хамтран сууж буй шүүгчдийнхээ бусдад үзүүлсэн эерэг нөлөөллийг тодотгон дүгнэв.

Сургалтын дараа УДШ-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр ахмад шүүгчдийг шүүх хуралдааны танхим, музей, номын сан болон цахим шүүх хуралдааны үйл ажиллагаатай танилцууллаа.

Үйл ажиллагааны төгсгөлд ахмад шүүгчид тус арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн Ахмадын дэд хорооны ахлагч А.Мөнхзул болон Ажлын албаны хамт олонд талархал илэрхийлэв.

 

                                                  Эх сурвалж: Монголын Шүүгчдийн Холбооны Ажлын алба

ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АХМАДЫН ДЭД ХОРООНООС ШҮҮГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА