70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Мэдээлэл

Монголын Шүүгчдийн холбооны Тэргүүнд нэр дэвшсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийг дэмжих эсэх талаар “Санал хураах ажил”-ыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 24-ний өдрийг дуусталх хугацаанд явуулж, нийт гишүүдийн 77.8 хувь болох 392 гишүүн санал өгснөөс 332 гишүүн буюу 86.8 хувь нь дэмжсэнээр сонгогдлоо.

Тооллогын комисс 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр саналын дүнг нэгтгэн “Санал хураалтын дүнгийн тухай” тогтоол гаргасныг тус холбооны Удирдах зөвлөл 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулав.

Монголын Шүүгчдийн холбооны Тэргүүнээр сонгогдсон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагт нийт гишүүдийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсье.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Сэтгэгдэл бичих

Мэдээлэл