70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

Санал асуулгын нэгдсэн дүнгийн тухай

Монголын Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн хүрээнд шүүгчдийг Монголын Хуульчдын холбооны гишүүнчлэлтэй байхыг дэмжиж байгаа эсэх талаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд шүүгчдийн дунд явуулсан санал асуулга авч дүнг нэгтгэснийг танилцуулж байна.

Санал асуулгад нийт 449 шүүгч оролцож, 338 /75.27%/ шүүгч Монголын Хуульчдын холбоонд гишүүн байхыг дэмжихгүй байгаа буюу тус холбооноос гарах саналыг, шүүгчийн бүрэн эрхийн хугацаанд гишүүнчлэлийг түдгэлзүүлэх саналыг 87 /19.37%/ шүүгчид, дэмжиж байгаа саналыг 24 /5.3%/ шүүгчид илэрхийлсэн. Дээрх санал асуулгын дүнг нэгтгэж Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Шүүхийн Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдээлэл хүргүүлэн, энэ талаар тус холбооны Удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанд танилцуулсан болно.

Санал асуулгад оролцож үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн нийт шүүгчиддээ талархал илэрхийлье. Цаашид энэ асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэхэд шүүгчид та бүхний дэмжлэг чухал байгаа болохыг Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар ярилцсан болно.

Монголын Шүүгчдийн холбоо

Сэтгэгдэл бичих

Санал асуулгын нэгдсэн дүнгийн тухай