БҮХ ШАТНЫ ШҮҮХИЙН ДЭРГЭДЭХ ШҮҮГЧДИЙН
САЛБАР ХОРООНЫ ТЭРГҮҮН НАРТ
Монголын Шүүгчдийн холбооны Тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох санал хураалтын талаар:
- Монголын Шүүгчдийн холбооны тэргүүнд: Шүүгч Д.Ганзориг, П.Соёл-Эрдэнэ нар.
- Монголын Шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдэд:
НЭГ: Анхан шатны шүүхээс:
- Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин.
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг.
- Сонгинхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар.
- Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах.
- Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзориг.
- Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн.
- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ.
- Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул.
- Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам.
- Сэлэнгэ аймаг дахь анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван.
ХОЁР: Давж заалдах шатны шүүхээс:
- Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа.
- Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав.
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Номуулин.
- Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр.
- Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нар нэр дэвшсэн байна.
Эдгээр нэр дэвшигчдийн холбогдох баримтыг цахимаар хүргүүлэв.
Монголын Шүүгчдийн холбооны тэргүүнд 1 шүүгч, удирдах зөвлөлийн гишүүнд 8 (давж заалдах шатны шүүхээс 3, анхан шатны шүүхээс 5) шүүгчийг сонгох санал хураалтын ажиллагааг явуулахдаа “Ковид-19” цар тахалтай холбогдуулан гаргасан Засгийн газрын журамд нийцүүлэн зохион байгуулахыг анхаарна уу.
Нэр дэвшигчдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар саналын хуудас дээр байрлуулж хэвлэмэл хэлбэрт оруулан тухайн шүүхийн тэмдэг дарж баталгаажуулна. Нууцаар хураах ажлыг Салбар хорооны тэргүүн, бусад шүүгч, захиргааны ажилтнуудтай хамтран зохион байгуулж, шүүгч тус бүрийн саналыг шүүхийн тэмдэг дарагдсан саналын хуудсаар авна. Санал хураалт дууссаны дараа саналын хуудаст агуулагдсан мэдээллийн үнэн зөв, аюулгүй байдлыг хангах зорилгоор саналын хуудсыг битүүмжлэн лацдан, шүүхийн тэмдэг дарж, битүүмжлэлийг задлахгүйгээр сонгуулийн бусад бичиг баримтын хамт Тооллогын комисст нэн даруй /шуудангаар/ хүргүүлнэ үү.
СОНГУУЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, САНАЛ НЭГТГЭХ КОМИСС
Харилцах утас: М.Дамирансүрэн 99266018, Э.Баярбаатар 91098883, Д.Мөнхцэцэг 99159543