ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, УДШ-ИЙН ИРГЭНИЙ ТАНХИМЫН ШҮҮГЧ Н.БАЯРМААГИЙН ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч, хууль зүйн ухааны доктор Н.Баярмаа “Арилжааны эрх зүйн зарим асуудал”, “Үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зарим асуудал” эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлүүдээр бүтсэн ном болон эрдэм шинжилгээний бүтээлээ өнгөрсөн баасан гарагт /2023.04.21/ мэргэжил нэгт нөхөддөө танилцуулсан юм. Тус арга хэмжээг Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн […]
ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА
Шүүгчдийн холбооны Дорноговь аймаг дахь салбар хороо 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүгч Н.Батчимэг, А.Сайнтөгс, Д.Адъяасүрэн, Ж.Байгалмаа, Д.Наранцэцэг, Б.Сийлэгмаа, А.Цэрэнханд, Д.Цэдэнпэлжээ, Э.Болормаа, Б.Нармандах, Б.Гончигсумлаа, Ц.Ариунзул нарын бүрэлдэхүүнтэйхуралдаж хоёр асуудлыг шийдвэрлэсэн байна. Шүүгчдийн холбооны Дорноговь аймгийн салбар хорооны тэргүүнийг сонгох болон холбооны 2023 оны ажлын төлөвлөгөөнд тусгуулах саналыг хэлэлцсэн тухай мэдээллийг бидэнд ирүүлжээ. […]
ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ БОЛОВ
Монголын Шүүгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд болон Тэргүүнийг сонгох сонгуулийн үйл ажиллагааг 2023 оны 03 дугаар сарын 01-аас 03 дугаар сарын 28-ны хооронд зохион байгуулав. 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Салбар хороодоос ирүүлсэн саналын хуудсыг Удирдах зөвлөлийн хуралдаанаар томилогдсон комиссын гишүүд тоолж, нэгдсэн […]
Олон нийттэй харилцах харилцааг бэхжүүлэх асуудлаар Олон улсын бага хурал боллоо
“Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” олон улсын бага хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд боллоо. Олон улсын бага хурлын үдээс хойших хуралдааныг “олон нийттэй харилцах, шүүхийн шийдвэрийг мэдээлэх” сэдвийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг “Шүүх олон нийттэй харилцах нь” сэдвээр илтгэл тавьж, “Шүүхийн олон нийттэй харилцах […]
Ёс зүйн зөвлөх хороог Шүүгчдийн холбооны дэргэд байгуулна
Канадын шүүгч нарын туршлагаар “Ёс зүйн зөвлөх хороо”-г ШЕЗ санаачлан байгуулах талаар санал солилцох хэлэлцүүлгийг 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулсан тухай өмнө нь мэдээлсэн. Тус хэлэлцүүлэгт Шүүгчдийн холбооны Тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, НИДЗШШ-ийн шүүгч Т.Бадрах илтгэл тавьж, холбоо 8 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, шүүгч нар санал бодлоо хуваалцсан юм. Хэлэлцүүлгийн үр нөлөөгөөр […]
Шүүгч Б.Батцэрэн “Ярьж буй хууль” нэвтрүүлэгт ярилцлага өглөө
Монголын Шүүгчдийн Холбооноос эрхлэн гаргаж буй “Ярьж буй хууль” нэвтрүүлгийн энэ дугаарт УДШ-ийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Батцэрэн, МҮОНРТ-ийн сэтгүүлч, редактор Д.Бямбацэцэг нар оролцож, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд ярилцлаа. Нэвтрүүлгийг ТВ9 Өнөөдөр 16:00 цагт ТВ24 пүрэв гарагт Өлзий телевизээр мягмар гарагт Соён гэгээрүүлэгч телевизийн сувгаар даваагаам бямба гарагт мөн Youtube-ээс хүлээж авч үзнэ […]
Шүүгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хуралдааны тогтоол танилцуулж байна
“ЁС ЗҮЙН ЗӨВЛӨХ ХОРОО” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
“Ёс зүйн зөвлөх хороо” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хэлэлцүүлгийн эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг ШЕЗ-ийн үйл ажиллагааны талаар, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Кэтрин Элизабет Ивкоф хоёр улсын хамтын ажиллагааны талаар үг хэлэв. Хэлэлцүүлэгт Канад улсын Альберта мужийн Хааны […]
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛЖ МЭТГЭЛЗЭХ УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДЖЭЭ
Монгол Улсад анхны ардчилсан “Үндсэн хууль” батлагдсан 31 жилийн ойг тохиолдуулан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн шүүгч, ажилчдын дунд мэтгэлцээний тэмцээн зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд албан хаагч бүр оролцон ур ухаанаа уралдуулан харилцан үндэслэл бүхий мэдээлэл солилцох замаар мэтгэлцэх ур чадвараа сорилоо гэж Шүүгчдийн холбооны салбар хорооны […]
Шүүгч Ж.Оюунтунгалагийн өгүүлэл ОУ-ын сэтгүүлд хэвлэгджээ
Шүүгчдийн холбооны тэргүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн эрдэм шинжилгээний өгүүлэл ОУ-ын сэтгүүлд хэвлэгдэн гарчээ. Нийтлэлд Монгол Улсын өмчийн харилцааг хууль эрх зүй, эдийн засгийн талаас нь цаашид хөгжүүлэхэд тус дөхөм болох хэм хэмжээг тодорхойлох зорилгоор АНУ, Япон улсын эрх зүйн тогтолцоон дахь итгэлцлийн харилцаанд мөрдөгдөж […]