ОРХОН АЙМАГ ДАХЬ САЛБАР ХОРОО МЭДЭЭЛЖ БАЙНА
Монголын Шүүгчдийн холбооны Орхон аймаг дахь салбар хорооноос 2022 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөндөө “Хуульчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тус өдрийг угтан Орхон аймгийн хуулийн байгууллагуудын нэгдсэн “ХУУЛЬЧДЫН ӨДӨР” өдөрлөгийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгийн ач холбогдол нь хуулийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийг зөв таниулах, хуулийн байгууллагуудын хамтын […]
Шүүгчдийн Холбооны гишүүдийн санаачилгаар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд АТГ-тай хамтран ажиллана
“ШҮҮХЭД ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА: ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЖЭЭ
Тус уралдааныг шүүгчийн бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, онол-практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, хуулийн хэрэглээ, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шүүгчдийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж, 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр уралдааны […]
“US Speaker” хөтөлбөрийн 2 дахь шатны уулзалтыг хийв
“US Speaker” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Монголын шүүгчдийн холбоо, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, ШЕЗ-ийн Тамгын газар хамтран зохион байгуулахаар хоёр дахь шатны уулзалтыг УДШ-ийн сургалтын хүрээлэнд зохион байгуулж, АНУ-ын ЭСЯ-ны “US Speaker” хөтөлбөр хариуцсан ажилтан Цэрэндагватай уулзаж хэд хэдэн асуудлыг ярилцаж тохиров. Хуралдаанд холбооны тэргүүн, НИДЗШШ-ийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтангалаг, Удирдах зөвлөлийн гишүүн, УДШ-ийн […]
Шүүгч Ж.Оюунтунгалагийн номын нээлт боллоо
2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн “ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ I, “ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ II” бүтээлийн нээлт боллоо. Иргэний эрх зүйн ерөнхий анги бүтээлд эрх зүйн суурь онолын ойлголтыг […]
“Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 47 ажлыг төлөвлөжээ
Цагдаагийн газрын нийтийн хэв журмын тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Батхүү “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах журам”-д заасны дагуу Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар, Сүхбаатар аймгийн шүүхийн тамгын газартай “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2022 онд хамтран ажиллах төлөвлөгөөг нийт шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарт танилцуулж баталсан байна. Тус төлөвлөгөөнд нийт 7 […]
Сүхбаатар аймгийн шүүх байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна
Шүүх байгуулагдсаны ойн хүрээнд спортын олон төрөлт тэмцээнийг 2022.04.29-30-ны өдрүүдэд зохион байгуулсан байна. Тус тэмцээнд Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хууль эрх зүйн хэлтэс, Тагнуулын хэлтэс, Нотариат, Өмгөөллийн зөвлөлийн баг тамирчид хурд, хүчээ […]
ХОЁР ШҮҮГЧИД СУВИЛАЛД АМРААХ ЭРХИЙН БИЧИГ ГАРДУУЛЖЭЭ
Монголын Шүүгчдийн холбооны Сүхбаатар аймаг дахь салбар хороо нь жил бүр 2 шүүгчийг салбар хорооны зардлаар рашаан сувилалд явуулахаар шийдвэрлэсэн байна. Салбар хороо 2022.03.25-ны өдөр хуралдаж, шүүгч О.Баатарсүх, Б.Баярцогт нарыг 2022 онд рашаан сувилалд амраахаар боллоо гэж Шүүгчдийн холбооны Сүхбаатар аймаг дахь салбар […]
Архангайн шүүгчид хүүхдүүдээ баярлуулжээ
Архангай аймгийн Шүүхийн Тамгын газраас олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хороотой хамтран шүүгч, шүүхийн ажилтнуудын хүүхэд, ач, зээ нарын дунд “МИНИЙ ХАЙРТАЙ ХҮМҮҮС”-2022 гар зургийн уралдаан зохион байгуулж, бүтээл ирүүлсэн хүүхдүүдийн бүтээлтийг нэгтгэн бяцхан зургийн цомог болгон хүүхдүүддээ дурсгажээ. Доорх […]
#Шүүгчдийнхолбоо #ярьжбуйхууль
“Ярьж буй хууль” нэвтрүүлгийн ээлжит 17 дахь дугаарт зочин шүүгчээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх, зочин оролцогчоор МҮОНРТ-ийн сэтгүүлч Д.Бямбацэцэг нар оролцож, “Ан агнуурын гэмт хэрэг” сэдвээр ярилцлаа.