70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УЯЛДАА ХОЛБОО, ЯЛГААТАЙ БАЙДЛЫН ТАЛААР  МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ

Архангай аймаг дахь шүүх, прокурор, өмгөөллийн байгууллагаас хамтран 2022 оны 10 сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори I сургуулийн 120 гаруй сурагчдад хуульч мэргэжлийн онцлог, тэдгээрийн хоорондын ялгаа, шүүхийн үйл ажиллагаа, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээний талаар танилцуулга мэдээлэл хүргэжээ.

Тус уулзалтад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга шүүгчийн ажлын онцлог, ёс зүйн талаар, Архангай аймаг дахь Шүүхийн Тамгын газрын захиргааны ажилтан шүүгчийн туслах Э.Энххүү  хуульч мэргэжлийн онцлог, Архангай аймгийн Прокурорын газрын прокурор Б.Сүхбаатар прокурорын ёс зүйн талаар, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн өмгөөлөгчийн ёс зүйн талаар, товч мэдээллийг хүргэж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулсан байна.

 

Сэтгэгдэл бичих

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УЯЛДАА ХОЛБОО, ЯЛГААТАЙ БАЙДЛЫН ТАЛААР  МЭДЭЭЛЭЛ ХИЙЖЭЭ