Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.
Энэхүү өдрөөр байгалиа нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор тус шүүхийн шүүгч, ажилтнууд жил бүр мод тарьдаг уламжлалтай болжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн энэ жил Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд Нарс мод тарьж, байгаль эхдээ хувь нэмрээ оруулсан тухай холбооны Салбарын тэргүүн Ц.Эрдэнэчимэг мэдээллээ.
ШҮҮГЧДИЙН ХОЛБОО