70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛЖ МЭТГЭЛЗЭХ УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДЖЭЭ

Монгол Улсад анхны ардчилсан “Үндсэн хууль” батлагдсан 31 жилийн ойг тохиолдуулан Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхийн   шүүгч, ажилчдын дунд мэтгэлцээний тэмцээн зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд албан хаагч бүр оролцон ур ухаанаа уралдуулан харилцан үндэслэл бүхий мэдээлэл солилцох замаар мэтгэлцэх ур чадвараа сорилоо гэж Шүүгчдийн холбооны салбар хорооны тэргүүн мэдээллээ.

Тэмцээнд нийт 8 баг, тус бүр 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, “Хамтын хүч” баг тэргүүн байр, “Сүлд” баг дэд байрыг эзэлсэн байна.

Монгол Улсад анхны ардчилсан “Үндсэн хууль” батлагдсан баярт өдөр буюу БНМАУ-ын Ардын Их Хурлаас сонгогдсон депутатуудын хоёрдугаар хуралдаан нийт 76 өдөр хуралдаж 1992 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх “Үндсэн хууль”-ийг баталж байсан түүхтэй.

 

Сэтгэгдэл бичих

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛЖ МЭТГЭЛЗЭХ УР ЧАДВАРААРАА ӨРСӨЛДЖЭЭ