70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

2021 онд батлагдсан зарим хуулийн шинэлэг зохицуулалт сэдвээр сургалт явуулжээ

Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооны 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд анхан шатны шүүхээс санаачлан 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр аймгийн анхан болон давж заалдах шатны нийт шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнууддаа 2021 онд шинээр батлагдсан хуулиуд тухайлан 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль (шинэчилсэн найруулга), 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуулийн онцлог шинэлэг зохицуулалтын талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.

Цаашид тус арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар Шүүгчдийн Холбооны Архангай аймаг дахь салбар хорооны Тэргүүн А.Түвшинтулга хэлэв.

Сэтгэгдэл бичих

2021 онд батлагдсан зарим хуулийн шинэлэг зохицуулалт сэдвээр сургалт явуулжээ