70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

“Монголын шүүгчдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн төлөөлөл Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдтэй уулзалт хийлээ

Шүүгчдийн холбооны Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдээс Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсон, Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал нарт уулзалтын эхэнд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Уулзалтаар шүүгчдийн эрүүл мэндэд онцгойлон анхаарч оношилгоо, шинжилгээг дотоод болон гадаадын эмнэлгүүдэд чанартай түвшинд хийлгэх ажлыг зохион байгуулахад шүүгчдийн оролцоог хангах, тодорхой түвшинд хамтран ажиллаж үр дүнд хүргэх, эрүүл мэндийн даатгалын гэрээ буцаан олголтын нөхцөл, хувь хэмжээг сайжруулах, шүүгч, ажилчдад бариулж байгаа шүүхийн орон сууцны гэрээний нөхцөл, хүртээмжийн ажлыг зохион байгуулах, Шүүгчдийн холбооноос АНУ-ын ЭСЯ, Шихихутуг Их Сургуультай хамтарсан Фулбрайтын хөтөлбөртэй англи хэлний сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх, цахимжилттай холбоотой сургалтыг зохион байгуулах, ШЕЗ-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийн ил тод байдал, харилцан мэдээлэл солилцох, гадаад харилцааг өргөжүүлэх, шүүх, шүүгч рүү чиглэсэн хууль бус үйлдэлд шуурхай, үр дүнтэй хамтран ажиллах талаар тус тус санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд талууд жил бүр хамтарсан уулзалтыг зохион байгуулж, байхаар тохиролцов.

Сэтгэгдэл бичих

“Монголын шүүгчдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн төлөөлөл Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдтэй уулзалт хийлээ