70114100

99081135

91411700

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

МОНГОЛ УЛС АНХ УДАА ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮГЧТЭЙ БОЛЛОО

Нью-Йорк хотноо 12 дугаар сарын 4-14-ний өдрүүдэд Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулган болж, ОУЭШ-ийн 2024-2033 онд ажиллах 6 шүүгчийн сонгууль болжээ.

Сонгуульд Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нэр дэвшин өрсөлдөж, эхний шатны санал хураалтаар нийт санал өгсөн 114 улсаас 81 санал авч, ОУЭШ-ийн анхны Монгол шүүгчээр сонгогдон ажиллахаар боллоо гэж гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Олон улсын эрүүгийн шүүх нь геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх үүрэгтэй байнгын ажиллагаатай шүүхийн байгууллага ажээ. ОУЭШ-ийн Ромын дүрмийг 123 улс баталжээ. Монгол Улс ОУЭШ-ийн Ромын дүрэмд 2002 онд нэгдэн орсноор энэхүү өндөр хариуцлага, ач холбогдолтой олон улсын шүүхийн шүүгчийн сонгуульд нийт 13 улс нэр дэвшин өрсөлдсөнөөс манай улсын нэр дэвшигч эхний шатны санал хураалтаар гарсан нь Монгол Улсын гадаад бодлого идэвхтэй сайн явагдаж байгаагийн илрэл төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг манай улсад хүлээлгэж буй том итгэл найдвар, Монголын Шүүгчдийн чадвар чансаа, хараат бус байдлын илэрхийлэл юм.

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

 

Сэтгэгдэл бичих

МОНГОЛ УЛС АНХ УДАА ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮГЧТЭЙ БОЛЛОО