МОНГОЛ БОЛОН КАНАДЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Өнөөдөр (2026.05.11) Монголын Шүүгчдийн холбооны төлөөлөл болон Канад Улсын Дээд шатны шүүхийн шүүгчдийн холбооны төлөөлөгчид, Монгол дахь төслийн удирдагч, зохицуулагчид, Шүүгчдийн холбооны Тэргүүн, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүн, гадаад харилцааны дэд хорооны ахлагч, ОНХ дэд хорооны ахлагч, гишүүд, шүүгчдийн төлөөлөл оролцсон стратеги төлөвлөлтийн чухал семинарыг зохион байгууллаа. Уулзалтаар байгууллагын засаглал, чиг үүрэг болон шүүгчдийн ажиллах […]
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН АЧААЛАЛ БОЛОН СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛААР КАНАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
Өнөөдөр (2026.05.07) Канад Улсын Дээд шатны шүүхийн шүүгчдийн холбооны төлөөлөгчид болох Ньюфаундленд, Лабрадор мужийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Кэтрин О’Брайен, тус холбооны гүйцэтгэх захирал Стефани Локхарт нар Монгол Улсын зарим шатны шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Зочид Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд […]
КАНАДЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО
Монголын Шүүгчдийн Холбоо нь олон Улсын түншлэлийн хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, институцийн чадавхыг бэхжүүлэх болон олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх зорилгоор Канадын шүүгчдийн холбооны төлөөлөгчидтэй хийх цуврал уулзалтаа (2026.05.06) өнөөдөр эхлүүллээ. Энэ удаагийн уулзалтаар талууд шүүхийн шинэчлэл, ёс зүйн зөвлөх хорооны үйл ажиллагаа болон мэдээлэл харилцааны дэвшлийг шүүхийн салбарт нутагшуулах асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхний хэсэгт […]
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО-2026” ӨДӨРЛӨГ: ШҮҮГЧДИЙН ХОЛБОО ОРОЛЦЛОО
Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, 2019 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд “Хуульчийн про боно-2026” нэгдсэн өдөрлөгийг улс орон даяар амжилттай зохион байгууллаа. Монголын Хуульчдын холбоо нь хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд хууль ёсны […]
ШЕЗ БОЛОН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГАА
Шүүхийн ерөнхий зөвлөлийн (ШЕЗ) дарга, гишүүд болон Монголын шүүгчдийн холбооны төлөөллүүд өнөөдөр (2026.04.27) ШЕЗ-ийн байранд ажил хэргийн уулзалт хийж, харилцан санал солилцлоо. Өмнөх уулзалтаар хэлэлцсэн “Шүүгчдийн эрүүл мэндийн даатгал”-ын гэрээг ирэх тавдугаар сард дүгнэхтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх үзлэгийн чанарыг сайжруулахаар тогтов. Шүүгчдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу ачаалал ихтэй дүүргийн шүүгчид болон олон жил ажилласан шүүгчдийг квотын […]
МОНГОЛ УЛСАД ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 125 ЖИЛ, УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 100 ЖИЛИЙН ТҮҮХТ ОЙ ТОХИОЖ БАЙНА
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБОО БОЛОН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦОВ
Шүүгчдийн холбоо болон Хуульчдын холбооны удирдлагуудын ажил хэргийн уулзалт өнөөдөр (2026.03.20) Хуульчдын холбооны байранд боллоо. Уулзалтаар талууд шүүгчдийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх болон хоёр байгууллагын цаашдын түншлэлийн хүрээнд хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэв. Уулзалтын гол үр дүн нь хоёр холбооны хамтын ажиллагааг институтийн түвшинд бэхжүүлэх “Хамтран ажиллах санамж бичиг” боловсруулахаар тогтсон явдал […]
ШҮҮГЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд Монголын Шүүгчдийн Холбоо (МШХ)-ны гишүүн шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн ажилтнууд болон шүүхийн Тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтнүүдэд зориулсан “Хэвлэл мэдээлэл болон олон нийттэй харилцах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх” цахим сургалт өнөөдөр (2026.03.11) амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 40 гаруй шүүгч, албан хаагчид хамрагдаж, шүүхийн шийдвэрийг […]
“ИРЭЭДҮЙН ЭМЭГТЭЙ ШҮҮГЧИД – МАНЛАЙЛЛЫН ЭХЛЭЛ” УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн (3 дугаар сарын 10) энэ өдрийг “Олон улсын эмэгтэй шүүгчдийн өдөр” болгон зарласан байдаг. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монголын Шүүгчдийн Холбоо, Шихихутуг Их Сургуулийн дэргэдэх Суралцагч, төгсөгч хөгжлийн төвтэй хамтран ирээдүйн хуульч, эрх зүйч оюутнуудад зориулсан “Ирээдүйн эмэгтэй шүүгчид – Манлайллын эхлэл” сэдэвт онцлох уулзалт, ярилцлагыг өнөөдөр амжилттай зохион […]
ШҮҮГЧИД ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ УР ЧАДВАРТ СУРАЛЦЛАА
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн хүрээнд Монголын Шүүгчдийн Холбоо (МШХ)-ны гишүүн шүүгчид болон Нийслэл дэх шүүхийн Тамгын газрын Олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийг хамруулсан “Хэвлэл мэдээлэл болон олон нийттэй харилцах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх” сургалт өнөөдөр (2026.02.26) Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгууллаа. Шүүх эрх мэдлийн байгууллагын ил тод байдлыг хангаж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэхэд […]