70114100

92114100

contact@judge.mn

Мэдээ мэдээлэл

Түгээх :

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫ ТООЛЛОГЫН КОМИССЫН ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2021.10.04. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.12-т “Нийт шүүгчийн чуулганаар хэлэлцэх асуудлын саналыг тоолох үүрэг бүхий тооллогын комисс ажиллана. Тооллогын комиссын бүрэлдэхүүнд хяналтын болон давж заалдах шатны шүүхээс тус бүр хоёр, анхан шатны шүүхээс гурван шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Комиссын даргыг гишүүд дотроосоо сонгоно.” гэж заажээ.

Ажлын хэсэг Нийт шүүгчийн анхдугаар чуулганы хуралдаанд нууц санал хураалтыг санал тоолох төхөөрөмж ашиглан явуулахаар бэлтгэл хангаж байна.

Энэ хүрээнд санал тоолох төхөөрөмжид уншуулах саналын хуудас нь тодорхой нууцлал хангасан, урьдчилан хэвлэгдсэн байхыг шаардаж байгаа тул саналын хуудсанд бичигдэх нэрсийг урьдчилан тодорхой болгож, саналын хуудсыг хэвлүүлэх шаардлага үүслээ.

Иймд тооллогын комиссын гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлтээ анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15:00 цагаас өмнө judges@shuukh.mn цахим шуудангийн хаягаар эсхүл дор дурдсан утсаар ирүүлнэ үү.

Лавлах утасны дугаар: 70007041, 70007042.

Сэтгэгдэл бичих

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫ ТООЛЛОГЫН КОМИССЫН ГИШҮҮНД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА